Шууд Chart

Эсгийн дээр урласан “Монголын нууц товчоо”-г төв талбайд дэлгэнэ

2017-09-06 16:24:55

Эсгий зээгт ширмэлээр “Монголын нууц товчоо”-г зургаар харуулсан бүтээл урласан тухай өмнө нь мэдээлж байсан. 108 метр урт энэхүү эсгий ширмэл бүтээлийг олон нийтэд танилцуулах ёслол энэ сарын 13-нд Сүхбаатарын талбайд болох гэж байна. 

Энэхүү дүрслэх урлагийн бүтээлийг 21аймаг болон ӨМӨЗО, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатны 5000 гаруй урлаач, үйлчид оролцож хоёр жилийн хугацаанд урлажээ.

Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эсгийн дээр урласан “Монголын нууц товчоо”-г төв талбайд дэлгэнэ  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй