
Дэлхийн чансаанд 12 дугаарт эрэмбэтэй манай улсын “Улаанбаатар Хангарьд” баг ирэх бямба гарагт Тайванийн гран приг зорино.
Хэрэв тус тэмцээнд амжилттай оролцож эхний хоёрт шалгарсан тохиолдолд есдүгээр сарын 23-24нд БНХАУ-ны Ченгду хотноо болох 3х3 “Их дуулга”-д өрсөлдөх эрхтэй болно.
Энэ удаагийн Тайванийн гран при тэмцээнд дэлхийн чансааны хоёрт эрэмбэтэй Словений Лубляана, Приран, ДАШТ-ий мөнгөн медальт Недерландын Амстердам, Европ тивийн аварга Латвийн Рига гэсэн хүчирхэг баг өрсөлдөнө.
Манай баг “С” хэсэгт Латвийн Рига, Иорданы Петра, Тайваны Тайчун багуудтай нэг хэсэгт багтаад байна.
“UB Garuda” баг энэ удаад Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр дасгалжуулагч С.Тулга гэсэн бүрэлдэхүүнтэй өрсөлдөх юм.
Мөн энэхүү тэмцээний дараа буюу есдүгээр сарын 19-23-нд Туркменистаны Ашгабат хотноо болох Азийн танхимын наадамд оролцоно.
“Улаанбаатар Хангарьд” баг Тайваны гран прид өрсөлдөнө | ||
Үзсэн: 1517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.