Шууд Chart

“ Улирал ба зохиолч” сэтгүүлийн 15 дахь дугаар уншигчиддаа очлоо

2017-09-08 10:01:20

Уран зохиолын шилдэг цомирлог “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн энэ оны намрын дугаар уншигчиддаа очиж байна.

Төрийн шагналт зохиолч Ч.Ойдовын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан намтар цадигаар эхний хуудсаа нээж, “Ганжуур Данжуур шинжлэх ухааны бүтээл болох нь” судалгааны өгүүлэлээр үргэлжилж, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б. Догмидын “Бууны сумыг буцааж болдоггүй” шинэ туужаар өртөөлсөн уг сэтгүүлийн шинэ дугаар өмнөх дугаарууд шигээ өгүүллэг, яруу найраг, аян замын тэмдэглэл, сонгодог зохиолчдын өгүүллэг, нобелийн шагналтны ярилцлага, зохиолчийн хөрөг , онол, судлал, шүүмж, гэрэл зураг-он цаг, сүүтэй дөрөө зэрэг уламжлалт булангуудаараа хуудсаа чимжээ.

Арван тав дахь улиралын энэ дугаарт Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжавын “ Алдарт найрагч Александр Блокийн түүхийг сонсож, орчлонг шуугиулж явсан эр Андрей Белыйгийн тухай дуулснаа өгүүлэхэд...” эсээ, хонгор нутагийн нэрт яруу найрагч Ванхүүгийн Батбаяраас зохиолч М.Баттөмөрт бичсэн захидал, Р. Чойномын нутагт тэрлэсэн зохиолчийн тэмдэглэл, БНХАУ-ын Ланжоу хотын Баруун хойтын үндэстний их сургуулийн профессор Д.Батын “Төрсөн эхийгээ барьж иддэг” гэх үлгэр домгоос сэдэвлэх нь : судлал шүүмж зэрэг онц сонирхолтой бичвэрүүд багтсан байна.

“Номын ордон” буландаа Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит номын сангийн хамт олны тухай танилцуулжээ.

“Улирал ба Зохиолч” сэтгүүл улиралын онцлох зохиолчоороо саяхан Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очирыг тодруулж , онцлох номоороо Д.Нацагдоржийн шагналт орчуулагч О.Чинбаярын орчуулсан Андрей Платоновын “ЧЕВЕНГҮР” романыг нэрлэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“ Улирал ба зохиолч” сэтгүүлийн 15 дахь дугаар уншигчиддаа очлоо  
Үзсэн: 1044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй