Шууд Chart

МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулсан нээлттэй өдөрлөг өнөөдөр болно

2017-09-08 12:06:10

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойд зориулж, МҮОНТ үзэгч түмнийхээ санал бодлыг сонсох, хөтөлбөрийн бодлогоо танилцуулах нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. 

Арга хэмжээ тус телевизийн байрнаас 17:00 цагт эхлэх бөгөөд  50 жилийн цаг хугацааны аялалдаа “Замд гарахад бэлэн үү?”  нэвтрүүлэгт хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболд, ЗЦА-ны төлөөлөл,”Аюулгүйн тойрог, Жолооны ард” нэвтрүүлгийн зочин, хөтлөгчөөр ажиллаж байсан Цагдаагийн дэд хурандаа С.Энхтөр, Монголын Чопперчидын Холбооны тэргүүн Сүхээ тэргүүтэй чопперчдын баг хамт гарах юм.

Түүнчлэн Сүхбаатарын талбайд МҮОНТ-ийн үзэсгэлэн болж буй асраас спортын нэвтрүүлгийн албаны сэтгүүлч,  Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цагаандалай телевизийн 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг тайлбарлана.

Мөн 22:00 цаг хүртэл үргэлжлэх тус нээлттэй өдөрлөгөөр хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн, шинжлэх ухаан танин мэдэхүйн олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдаж,  ойн баярт зориулсан задгай талбайн шоугаар өндөрлөнө.

Жич: 15:00-18:00 цагт  хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулсан нээлттэй өдөрлөг өнөөдөр болно  
Үзсэн: 1630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
төрөө [202.9.42.xxx] 2017-09-08 17:07
Баярын мэнд хүргэе та бүхэндээ

Бидэнтэй нэгдээрэй