Шууд Chart

“Зүрхний хилэн” энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

2017-09-11 13:29:57

Өнөө цагийн өнгийг тодорхойлж буй залуу жүжигчдээс багаа бүрдүүлсэн “Фантастик” продакшний шинэ бүтээл “Зүрхний хилэн” киноны трэйлэр өнгөрсөн долоо хоногт цацагдсанаас хойш олон мянган үзэгчийн хүлээлтийг үүсгээд байна.

Тус продакшний албан ёсны фэйсбүүк хуудаст нийтэлсэн киноны трэйлэрийг одоогийн байдлаар 3520 гаруй хүн шэйр хийж, 6000 мянга гаруй лайк цуглуулж, 200 мянга гаруй үзэлттэй байгаа нь энэ киног хэр их хүн сонирхож байгааг илтгэн харуулж байгаа юм.

Албан ёсны хуудсанд л зөвхөн ийм үзүүлэлт байгаагаас гадна өөр олон хуудсаар ч энэ рекламыг цацсан ба эдгээрийг нийлүүлбэл асар өндөр үзүүлэлт гарах болов уу.

Иймд энэ сарын 29-нд бүх кино театраар нээгдэх тус кино хэрхэн болсныг үзэж мэдэх л үлдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Зүрхний хилэн” энэ сарын 29-нд нээлтээ хийнэ  
Үзсэн: 1089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй