
Та доорх дасгалыг тогтмол хийснээр өөрийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна, урьдчилан сэргийлж, чадна. Танд энэ дасгалыг хийхэд ердөө 5 минут хангалттай.
ДАСГАЛ-1 НҮДНИЙ ДАСГАЛ
- Нүдээ наймын тоо зурж байгаа мэт эргэлдүүлэн амьсгалын хэмнэлтэйгээ уялдуулж удаан нээнэ. Наймын тоог зурахдаа цэх харан босоо, хэвтээ чигт хийнэ. Чиг бүрт 5-7 удаа давт.
- Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нь нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь дахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. Үүнийг 10-12 удаа давт.
ДАСГАЛ-2 СОНСГОЛЫН ЭРХТЭНИЙ ДАСГАЛ
-Алгаараа хоёр чихээ таглан долоовор хуруугаа дунд хуруун дээр тавьж чихний ар хэсэг рүү няслахад бөмбөр дэлдэх мэт чимээ гарна. Ийнхүү 36 удаа няслаад, чихээ тагласан алгаа огцом авч, огцом таглах үйлдлийг 16 удаа хийнэ. Ингэснээр тархи оюуныг сэргээж, санах ой болон сонсголыг сайжруулж, толгой эргэх, өвдөх, чих шуугих болон чихний элдэв өвчин эмгэгээс сэргийлж чадна. Танд амжилт хүсье.
Өөртөө тавхан минут зарцуулаарай | ||
Үзсэн: 1058 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.