Шууд Chart

Угалзан бүрээч Т.Хуяг Консерваторийн оюутнуудад мастер класс хичээл заана

2017-09-11 15:55:45

ОХУ-ын Эрхүү хотын Филармонийн симфони найрал хөгжимд үлээврийн хэсгийн тэргүүн хөгжимчнөөр ажиллаж байгаад БНХАУ-ын Куммин хотын Улсын Филармонийн олон улсын симфони найрал хөгжмийн мөн үлээврийн хэсгийг ахалж ажиллахаар болжээ.

Тус хотын захиргаа Филармонийн оркестроо шинээр бүрдүүлж байгаа бөгөөд олон улсад нээлттэй ажлын байр зарлаж хөгжимчдөө шалгаруулалтаар сонгон бүрдүүлж байгаа юм байна.

Оркестр нийт 90-ээд хөгжимчний бүрэлдэхүүнтэй байх аж. Валторн буюу угалзан бүрээч Т.Хуяг өнөөдөр Консерваторийн оюутнуудад мастер класс хичээл заах аж. Монголд хөгжмийн сургууль бакалавраар төгсөөд яагаад шууд ажилд орохгүй байна вэ, ажлын байраа голоод байна уу, өөрсдийгөө голоод байна уу гэдэг асуудалд анхаарлыг нь хандуулъя гэж бодож байгаа юм байна.

Өөрийн туршлагаас хуваалцаж багш нарынхаа заадаг зүйлсээс оюутан сурагчдад хэлж өгөхийг зорьжээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Угалзан бүрээч Т.Хуяг Консерваторийн оюутнуудад мастер класс хичээл заана   
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй