
“Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын захиргаа байгуулах, ерөнхий төлөвлөгөө боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгаа”-ны тендер шалгаруулалтын материалыг хүлээж авах хугацаа маргааш дуусгавар болно.
Материалыг битүүмжилсэн хэлбэрээр авах бөгөөд 42 сая төгрөгийн дүнтэй дүйцэх тендерийн материалыг оролцогч талууд ирүүлэх ёстой аж. Түүнчлэн шаардлагатай гэж үзвэл тендертэй холбоотой нэмэлт баримт бичгийг бичгээр хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 мянган төгрөгөөр худалдан авч болох юм байна.
Мөн тухайн тендерт оролцогч этгээд санхүүгийн бололцоотой, энэхүү ажлыг хийх тусгай зөвшөөрөлтэй байх шалгуурыг Худалдан авах ажиллагааны газраас тавьж байна.
Тендерийн нэмэлт материалыг худалдан авч болно | ||
Үзсэн: 945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.