Шууд Chart

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ

2017-09-28 06:43:16

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны есдүгээр сарын 27-нд болж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

Хуулийн төсөлд Тамхины хяналтын суурь конвенцид нийцүүлэн хуулийн зарим нэр томъёог тодорхойлох, тамхины сав баглаа боодлын эрүүл мэндийн анхааруулгын хэмжээг өөрчлөх, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлагыг сайжруулах, тамхины ургамал тариалгыг хориглох, тамхины онцгой албан татварын хэмжээг өсгөх, байгууллагын дотоод орчныг тамхигүй орчин болгох, хууль бус худалдааг хориглох, гаалийн зарим хяналтын бүсээр тамхи импортлох, экспортлохыг хориглох зэрэг асуудлыг тусгажээ.


Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 1067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй