Шууд Chart

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95 хувьтай байна

2017-09-28 07:04:01

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны есдүгээр сарын 27-нд боллоо. Хуралдааны үеэр  2017 оны эхний хагас жилд иргэдээс ирсэн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ хугацаанд 325 600 иргэн санал хүсэлт, гомдол шүүмжлэл гаргаснаас 310 615 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 95,4 хувийн үзүүлэлттэй байна.


Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95 хувьтай байна  
Үзсэн: 1372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй