Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад эмгэнэл илэрхийлнэ

2017-10-03 10:01:33

АНУ-ын Лас-Вегас хотын казинод өнгөрсөн ням гарагийн шөнө зэвсэгт этгээд гал нээж, 20 хүний амийг хөнөөн, 100 гаруй хүнийг гэмтээн шархтуулжээ. Зэвсэгт этгээд Мандалай эрэг дэх казиногийн 32 давхарт гал нээсэн байна.

Тус казиногийн хажууд орших танхимд кантри дуучны тоглолтыг үзэхээр олон мянган хүн цугласан байжээ. Кантри дуучин Жэсон Алдин нь гурван өдрийн хөгжмийн наадмын хүрээнд тоглолтоо хийж байсан аж.

Цагдаа нар гэмт этгээдийг хөнөөсөн ба халдлагыг шалгаж байгаа гэнэ. Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр халдлага үйлдэгч эрэгтэй орон нутгийн оршин суугч гэнэ.

Энэ талаар ГХЯ-аас тодруулга авч, Монголчууд өртсөн эсэх талаар лавлахад “Одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байна. Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад эмгэнэл илэрхийлэхээр бэлтгэж байна” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад эмгэнэл илэрхийлнэ  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.10.21.xxx] 2017-10-03 10:35
Enenii emgenel hend hamaatain mongol hun ortsiim uu uguim uu

Бидэнтэй нэгдээрэй