Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулганаар нийгмийн хөгжлийн асуудлуудыг хэлэлцэв

2017-10-03 15:30:42

Нью-Йорк хотноо энэ сарын 2-ны өдөр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы 3 дугаар хорооны хуралдаанаар нийгмийн хөгжлийн асуудлуудыг авч хэлэлцлээ.

Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид дэлхийн нийгмийн хөгжлийн өнөөгийн байдал, ололт амжилтыг дүгнэн, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг даван туулах арга замын талаар санал солилцов.

Төлөөлөгчид Нийгмийн хөгжлийн төлөөх дэлхийн дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 24 дүгээр тусгай чуулганаас баталсан төгсгөлийн баримт бичгүүд болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрт туссан нийгмийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нь нийгмийн хөгжлийн асуудлууд, түүний дотор ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш эрх, оролцоог хангах, залуучуудын хөгжлийг дэмжих, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад чухал үүрэгтэйг нотлов.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд С.Сүхболд уг хуралдаанд оролцож, Засгийн газраас нийгмийн хөгжлийн талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлсэн байна.


НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулганаар нийгмийн хөгжлийн асуудлуудыг хэлэлцэв   
Үзсэн: 1094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй