Шууд Chart

“Ногоон хөгжлийн сан” байгууллаа

2017-10-04 07:33:32

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Орчны бохирдлыг бууруулах, ногоон эдийн засгийг дэмжих санхүүгийн тогтолцоог нэвтрүүлж, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Улсын Ногоон хөгжлийн сан”-г хувийн хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр байгуулахыг Хөгжлийн банкны удирдлагад үүрэг болгов.

Засгийн газрын 2014 оны 27 дугаар тогтоолын дагуу Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршиж байгаа 92.2 тэрбум орчим төгрөг /”Төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц”, “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд олгосон урт хугацаатай зээл/-ийн хөрөнгийг бүхэлд нь энэ санд хөрөнгө оруулалт хэлбэрээр шилжүүлж, зээлийн төлбөрийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар үргэлжлүүлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

“Ногоон хөгжлийн сан” дахь төрийн болон хувийн хэвшлийн оролцоог тэнцвэртэй байлгах бөгөөд гадаад, дотоодын сонирхогч банк, санхүү болон олон улсын байгууллагаас хөрөнгө оруулалт татаж, мэргэжлийн, хараат бус, дотоодын хяналттай байх юм


“Ногоон хөгжлийн сан” байгууллаа  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй