Шууд Chart

Ерөнхийлөгчид Сингапурын Ерөнхий сайд бараалхав

2013-11-27 06:58:00

Бүгд Найрамдах Сингапур Улсад /БНСУ/ төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хсиен Луныг энэ сарын 25-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хсиен Лун хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Та манай улсад айлчлан ирсэнд гүнээ талархаж байна. Таны айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн санаачлагыг саяхан гарган ажиллаж, энэ тал дээр Сингапурын туршлагаас хуваалцах хүсэлтэй байгаагаа дурдав. Мөн авилга хээл хахуулийг бууруулах, төрийн үйл ажиллагааг сайжруулах, оновчтой болгох, төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх тал дээр Сингапурын төр засаг Монголтой хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Хоёр орны иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад, үүний тулд хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох нь зүйтэй гэдгийг онцлов.

БНСУ-ын Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн саналуудыг хүлээн авч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.


Ерөнхийлөгчид Сингапурын Ерөнхий сайд бараалхав  
Үзсэн: 1509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй