
"Тавантолгойн цахилгаан станц" төслийг хэрэгжүүлэх ажлыг хүрээнд шаардагдаж буй тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлаар Эрчим хүчний зохицуулах хорооныхон хуралдлаа. Уг хурлаар төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа тусгай зөвшөөрлүүдийг олгох шийдвэр гаргалаа.
Хуралд төслийн удирдагч М.Энхсайхан оролцож, Тавантолгой цахилгаан станцын ажлын явцын талаар танилцууллаа. Төслийг яаравчлахын тулд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлыг бодлогоор дэмжих үүднээс Тавантолгой цахилгаан станцын төсөлд шаардлагатай байгаа тусгай зөвшөөрлүүдийг олгох ёстой гэдэг дээр зохицуулах хорооныхон санал нэгджээ. Тусгай зөвшөөрлүүдийг олгосноор Тавантолгой цахилгаан станц барих төсөл нэг алхмаар урагшиллаа.
"Таван толгойн цахилгаан станц"-ын төсөлд тусгай зөвшөөрөл олголоо | ||
Үзсэн: 997 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.