Шууд Chart

Ё.Отгонбаяр сайд байхдаа ХҮДС-ийг дээрэмдэж, Г.Занданшатарт бэлэглэжээ

2013-11-28 12:46:13

Эхнэр нь их хэмжээний мөнгөний асуудалд холбогдож, өөрөө бусдыг дарамталсан гэдэг хэл аманд өртөөд байгаа БСШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр дахин албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдож эхлэв. Энэ удаа тэрээр төрийн өмчит Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг УИХ-ын гишүүн Г. Занданшатарт бэлэглэсэн хэрэгт холбогдож эхэллээ. Гэхдээ төрийн өмчийг хувийн болгож хувиргах энэ ажил нилээд дээрээс эхэлсэн бололтой. Одоогоос гурван жилийн өмнө төрийн өмчийн их, дээд сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийхээр Засгийн газрын хуралдаанаар шийдэж байсан.

Тухайн үед их, дээд сургуулийн тоо хэт олширсон нь төрөөс оруулж байгаа хөрөнгө оруулалт тарамдах, сургалтын чанар доголдох  зэрэг олон сөрөг талтай  байна хэмээн БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр мэдээлж,  МУИС-д Улаанбаатар их сургууль, Гааль-эдийн засгийн дээд сургууль, Худалдаа, үйлдвэрийн дээд сургуулийг, нэгтгэж байгаагаа зарлаж байсан. Тэр үед Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль МУИС-ийн бүрэлдхүүнд орж, улам л өргөжиж  тэлэх байх гэж зарим хүн горьдож байсан нь дамжиггүй. Гэвч сахил хүртээд шал дордохын л үлгэр болжээ. 1924 оны 11 сарын 01-нд байгуулагдсанаас хойш худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн хоолны салбарын 40 мянга гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн туршлагатай энэ том сургуулийг МУИС-тай нэгтгэх ажлыг эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй байсан. Гэвч Засгийн газрын 15 тоот тогтоолоор түрий барин хүчээр нэгтгэх  ажиллагааг  тэр үеийн МУИС-ийн удирдлага С.Төмөр-очир, ХҮС-ийн захирал Б.Батсайхан  нар хэрэгжүүлсэн.

Б.Батсайхан сургуулийнхаа бүхэл бүтэн корпусыг хөрөнгийнх нь хамт  ГГС-д “бэлэглэж” ,  бренд  хөтөлбөрүүдийг нууцаар найр тавин өгснийг  хамт олон нь эсэргүүцсэн ч  ноёнтой заргалдвал толгойгүй гэгч болоод өнгөрсөн.    Энэ бүх бусармаг үйлдлийг  БСШУ-ны яамныхан мэдсэн ч  нүдэн балай, чих нь дүлий царайлж байлаа. Засгийн газрын 2010 оны 15-р тогтоолоор МУИС-д нэгдэхээс өмнө манай сургууль хичээлийн 2 байр, Баянхонгор  аймагт  салбар сургууль, мөн 350 оюутны дотуур байр, оюутны дадлагын бааз болох “Харзтай” амралтын газар,  “Хөвсгөл усан зам” ХК-нд хувь эзэмшиж байсан бөгөөд зах зээлд хамгийн их эрэлттэй 14 мэргэжлийн хөтөлбөртэй, 3000 гаруй оюутан, 250 гаруй хүний нөөцтэй, эрдэм шинжилгээний болон оюутанд зориулсан номын сангийн 3 танхим, мөн онлайн номын сан, багш судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэх зорилготой эрдэм шинжилгээ судалгааны төвтэйгээр  үйл ажиллагаагаа явуулж байв.

Тэгвэл өнгөрсөн гурван жилийн дотор тус сургуулийн оюутнуудын тоо хоёр дахин буурч 2165 байснаа 2013 онд 1011  болжээ. МУИС-тай нэгдэхээсээ өмнө  4.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 3.2 тэрбум төгрөгийн орлоготой, төрөөс ямарч татаас дэмжлэг авдаггүй, өөрийгөө бүрэн санхүүжүүлдэг, мэргэжил-сургалт нь төлөвшсөн энэ том сургуулийн багш оюутнуудыг шилжүүлж, үндсэн хөрөнгийг нь ч бас МУИС өөртөө татаж авчээ. МУИС-ийн өмнөх удирдлага тус сургуулийн бэлтгэж байсан  хамгийн эрэлт ихтэй мэргэжлийн 8 хөтөлбөрийг ЭЗС, МКС, ГХСС, ГГС руу мэргэжлийн багш болон оюутнуудынх нь хамт шилжүүлж, “Манлай” лицей сургуулийг  “Байгаль эх ” лицей сургуультай нэгтгэж, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг гэрлийн хурдаар тарааж, хэдэн оюутнуудыг нь нааш цааш гүйлгэж, хөрөнгө хогшлыг нь орвонгоор нь эргүүлээд хаячих нь тэр. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх нэртэй том дээрэм тус сургууль дээр болсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Ихээхэн хөрөнгө, хүч зарцуулан байгуулсан кабинет лаборатори болон нэг цэгийн үйлчилгээ, тестийн төв, оюутны бие даалтын болон уулзалт хурлын танхим, эрдмийн өргөө, сургуулийн музейг  устгаж, 300 оюутны багтаамжтай  лекцийн танхим, соёл урлагийн заалыг Геологи газарзүйн сургуульд шилжүүлжээ. Гэхдээ энэ дээрмийн толгойлогч нь Монголын боловсролын салбарыг удирдаж суусан Ё.Отгонбаяр байсан нь бүүр ч харамсалтай.

 Их, дээд сургуулийн тоо хэт олширсон байна хэмээн Засгийн газраар 15-р тогтоол гаргуулаад байсан БСШУ-ны сайд маань харин ар хударгаар нь шал өөр зүйл хийж байсан байх юм. Тэрээр 2012 оны долдугаар сарын 23-ны өдөр  А/427 тоот тушаал гаргажээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү тушаалд “Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль байгуулах тусгай зөвшөөрлийг үүсгэн байгуулагч Г.Занданшатар, М.Дэлгэржав, М.Оюундэлгэр нарт олгосугай. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд нягтлан бодох, менежмент, үйлдвэрлэлийн мэргэжлээр баклаварын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгон бүртгэл хийхийг Мэргэжлийн боловсролын газарт зөвшөөрсүгэй” хэмээн бичээд гарын үсгээ зурж, БСШУЯ-ны тамгыг дарсан байх юм.

 Их дээд сургууль олдоод байна гэж Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-тай нэгтгэж, тус сургуулийг тарааж орхисон БСШУ-ны сайдаас энэхүү тушаалыг гаргуулж авсан хүмүүс нь бүүр ч их сонирхол татна. Ё.Отгонбаяр сайдын тушаалд нэр дурьдагдсан Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн үүсгэн байгуулагч Г.Занданшатар нь тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн. Харин М.Дэлгэржав нь МУИС-тай нэгдсэн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн тухайн үеийн захирал Б.Батсайханы эхнэр.

Харин М.Оюундэлгэр нь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Баянхонгор дахь салбар сургуулийн захирал. Хачирхалтай биш байна гэж үү. 90 жилийн түүхтэй Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг Ё.Отгонбаяр сайд сайндаа ч МУИС-тай нэгтгэсэнгүй. Энэ сургуулийн нэр, бас Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа салбар сургуулийнх нь хөрөнгө мөнгийг Г.Занданшатарт авч өгөх гэж Засгийн газраас 15 тоот тогтоол гаргуулсан гээд хэлчихэд буруудахгүй.  Энэ тогтоолынхоо хүрээнд Баянхонгор аймаг дахь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг татан буулгажээ. 

Үүнийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирал асан Батсайхан  гардан хийжээ. Тэрээр шинээр байгуулагдах Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн үүсгэн байгуулагчаар эхнэр М.Дэлгэржавыгаа оруулсан байх юм. Үүнийхээ шанд  тэрээр өнөөдөр МУИС-ийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн бланснаас Баянхонгор аймаг дахь сургуулийн хөрөнгө мөнгийг хассан байх юм. М.Оюундэлгэр  гэгч  Баянхонгор дахь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирал эмэгтэйг шинээр байгуулах Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийнхаа үүсгэн байгуулагчаар оруулж ирсэн бололтой. Засгийн газрын нэг тогтоол, Ё.Отгонбаярын нэг тушаалын хүчээр Г.Занданшатар, экс захирал Батсайхан, Оюундэлгэр гэгч энэ гурван хүн Баянхонгор аймгийн төв дээр байрлах тэрбум гаруй төгрөгийн үнэтэй гурван давхар том байшинтай, анги танхим, лабораторитой, олон зуун саяар үнэлэгдэх хөрөнгөтэй том сургуулийг хувьдаа авч, бас Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн үүсгэн байгуулагч болж хувирав.

Харин үүний цаана улсад хичнээн хэмжээний хохирол учирч, хичнээн оюутнууд хохирч үзснийг тооцох арга алга. Ё.Отгонбаяр, Г.Занданшатар, Батсайхан нар  нэг салбар сургуулийн барилга байшин, тусгай зөвшөөрөл нэрэнд шунасандаа Монголын Их дээд боловсролын салбараар тоглож, хөрөнгө мөнгийг нь гүйлгэж, бөөн бужигнаан үүсгэж орхисон байна. Энэ гурван хүн нэг сургуультай болохын тулд нэг салбараар тоглож орхисон нь энэ. Г.Занданшатарын хувьд Баянхонгор аймгаас УИХ-д гарч ирсэн улс төрч. Тэрээр аймагтаа том хөрөнгөтэй, тэр хөрөнгө нь улс төрийн хувьд ашигтай байхыг тооцооолж энэ луйварт нэгдсэн нь тодорхой. Шударга байна, үнэн байна, эх оронч байна гэж өөрсдийгөө рекламддаг манай томчууд иймэрхүү л маапаантай зүйл хийж, хувийнхаа ашиг сонирхлын төлөө нүдээ ч ухаад өгөхөөс буцахгүй байна.

Ё.Отгонбаяр сайд байхдаа ХҮДС-ийг дээрэмдэж, Г.Занданшатарт бэлэглэжээ  
Үзсэн: 6412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Сургууль маань дахин байгуулагдсан тушаал шийдвэр гэнээ [127.0.0.xxx] 2019-11-30 17:06
https://www.legalinfo.mn/law/details/12632?lawid=12632
Төгсөгч [127.0.0.xxx] 2019-11-30 16:52
ХҮДС-ийн захирал Б.Батсайхан Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургууль, Баянхонгор салбар сургуулиудыг байгуулах Засгийн шийдвэрийг өөрөө гаргахад ЗГХЭГ т хариуцсан референт хийж том буян боллоо. Баярлалаа багшаа. Таны ажилд амжилт хүсье
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-20 11:02
БАГШ ЭРДЭМТЭН НЭР ЗҮҮГЭЭД ХУЛГАЙ ХИЙГЭЭД ЯВАА БАТСАЙХАН МЭТИЙН ЛУЙВАРЧДАА ГАНТӨМӨР САЙД ЯАХ ГЭЖ БАЙНААААААА
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-20 10:55
Энэ Батсайхан гэж ёстой цагаандаа гарчихсан долоогч нэг байнаа. Улсын сургуулийг нурааж өөртөө авчихаад одоо Боловсролын яаманд мэргэжилтэн хийгээд л явж байгаа ш дээ. Гантөмөр үнэхээр мэдэхгүйдээ Батсайханыг байлгаад байдаг юм уу? эсвэл бас хамт хулгай хийчихсэн юм уу% ХУЛГАЙЧ НАР БОЛОВСРОЛЫН ЯАМАНД ДҮҮРЭН БАЙНА
Bayr Bulga [203.91.117.xxx] 2014-05-15 09:49
хайран сургууль шуналаас болж
Bayr Bulga [203.91.117.xxx] 2014-05-15 09:48
хайран сургууль
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-05 14:16
Батсайхны шуналаас болж хайран сайхан сургууль сөнөж байна
одоо таны санал [127.0.0.xxx] 2019-11-30 16:54
Цаг хугацаа бүхний хэмжүүр. Хэрүүл уруул хийхгүй жинхэнэ төрийн төлөө зүтгэсэн хүнийг одоо та яах гэж байна. Таны бодол, дүгнэлт 100 хувь буруу байжээ.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-05 12:35
Арай хэтэрсэн хуйвалдаан. Батсайхан гэгч хэн бэ? Төрийн өмчийг хувьдаа авчихдаг, шуналтай, хорчин залуу. Түүнийг таньдаг хэн бүхэн мэднэ дээ
203.194.115.xxx [203.194.115.xxx] 2013-12-03 22:20
Энэ дүүрсэн сайд асангийн эхнэрийн дансаар баахан мөнгө төгрөг орж гарсан гээд шуугиад байсан. Улаанбаатар их сургуулийн нэрийг улаанбаатар дээд сургуулид буюу солонгосчуудад бэлэглэж баахан мөнгө, занданшатар батсайхан оюундэлгэр гуравт худалдааны үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэрийг нь хичээлийн байртай нь бас нэр хүндтэй нь дээрэмдэж авч өгөөд бас баахан мөнгө аваад сайн нууж байна гэж эхнэрийнхээ дансаар авсан гар юм байна л даа. Энэ луйварчид нэг өдөр луйвардсан зүйлдээ хахаж үхэх нь яанаа. Өөөрсдөө биш юмаа гэхэд хожим хойно үр хүүхэд удам судар нь хэзээ нэгэн цагт урьд нэгэн цагт эрх мэдэлтэй дээрэмчид байсан аав, ээж өвөө эмээгийнхээ үйлийн үрийг үүрнэ гэдэгт итгэлтэй байна.
202.55.182.xxx [202.55.182.xxx] 2013-12-03 10:50
uls turuus zailaach ee teneguud ee, chadaltai yum huviin hevshild uuriin hurunguur huchee uzeech ee
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2013-11-29 15:30
муис-аар үгүй мөн ч их оролдож байна аа бас л нэг иймэрхүү л юм цаана нь явж байгаа нь нууц биш шүү дээ яана даа
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2013-11-29 15:29
энэ улс төрчид монголын зараад дээрээс нь монголоор тоглоод дууслаа
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2013-11-29 12:11
өө дуугүй хүний доодох нойтон гэж томоотой царайлсан өөдгүй луйварчин вэ
178.161.108.xxx [178.161.108.xxx] 2013-11-29 05:40
Ene odoo tegeed neg hesegtee l olnii anhaarliig uur tiish ni handuulah gesen zohiomol tuuh baih daa... Ene bichignii tamga ni tamga mun uu?
130.79.184.xxx [130.79.184.xxx] 2013-11-28 23:32
муис руу хэдэн жил дайраад л байсан. эцэстээ энэ сайд нар ингэж цаагуураа муис ийн өмчид халдаж байгаа байхгүй юу. тэрнээс биш хэдэн туршлагатай багш нар луугаа дайраад байх ямар ч шаардлагагүй. оюуны газар болохоос биш ямар хэрүүл хийж албан тушаал булаацалддаг уих биш дээ. муис ийг дэндүү олон жил улс төржүүллээ штээ. одоо гантөмөр гэж нөхөр чинь муис ийг улам цомхон жижигрүүлээд байна штээ. элбэгдоржоо чи харвардад төгссөн хүн гэсэн. чамд монгол улсын ганц ууган их сургууль ингэж жижгэрч байгаа нь ямар санагдаж байгаа талаараа яриач хөө
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2013-11-28 22:18
ene Otgonbayr yamar shunaltai archaagui amitan be. tegeed hergiig ni yagaad bulzaaruulj budegruuleed udaagaad baigaa yum be/ Ih mundag gishuun suugaad baigaa shuu dee/ Uur hun iim yum hiisen bol haana baihiig taagaad uzdee
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2013-11-28 22:18
ene Otgonbayr yamar shunaltai archaagui amitan be. tegeed hergiig ni yagaad bulzaaruulj budegruuleed udaagaad baigaa yum be/ Ih mundag gishuun suugaad baigaa shuu dee/ Uur hun iim yum hiisen bol haana baihiig taagaad uzdee
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-28 21:51
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.0 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРАЛ ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
202.55.184.xxx [202.55.184.xxx] 2013-11-28 16:59
одоо хорь хорь болоо шд. гөлөг царайлчаад хүний арьс нөмөрсөн авилгын банзал
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-11-28 16:58
Ё.Отгонбаяр сайдын бас нэг хийсэн ажил нь МУИС-д Улаанбаатар их сургуулийг нэгтгэсэн явдал. Үүний дараа солонгосуудын өмч болох Улаанбаатар дээд сургууль /коллеж/ Улаанбаатар их сургууль болж нэрээ сольж аваад башийсан. Тэрнийг ухвал бас л солонгосуудтай холбоотой юм гарч ирэх байх. Улсынхаа нийслэлийн нэртэй сургуулийг зүгээр л тарааж орхисон доо. Одооны Гантөмөр сайд нь болохоор бүүр байчихаад бүх улсын их сургуулиудыг нэгтгэх юм ярьж байгаа. Түргэн нэгтгээсэй аль нэг орхигдсон нэрээр нь их, дээд сургууль байгуулах юм сан даа гэж, хэхэхэ. Ингээд бодохоор улаан, цэнхэр /МАН, АН/ гээд ялгаа байна уу, бүгд л адилхан өлөн ходоодоо дүүргэхээр улайрч байх шиг байна даа, :)
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-11-28 16:35
hudaldaanii surguuli chin mongolii hamgiin uugan 3 surguuliin neg shde.ene surguuliar damjij garsan bolovson huchin manai ulsiin salbar bolgond manlailagshaar ajillaj baisan .bi ene surguuliig tugsun nya-bo mergejiltei bolj ajilaad odoo ulsd 15 jil ajillaj baina surguuliaraa uneheer baharhdag.ene surguuliig ingej taraah uchirgui l um baigaa um daa.uul ih surguuli ih surguulitaigaa ,deed ni deedteigee negdmeer um getel 2 oor statustai surguuliig ingej bujignuulj baidag saihan tolgoitoi ulsuudaa.za daa idej uuj oorsdoo hagartlaa bayjij baival ard tumnii amidral ed nart ch ogt hamaagui l dee.ene batsaihan gej estoi aimaar hun bna daa.hajudaa baahan hun chirleeshde.ene modonshatar,ouyndelger 2 chin neg nutgiin,bas oorsdoo ene surguuliig togsoj hooloo olj idsen ulsuud shde
182.160.34.xxx [182.160.34.xxx] 2013-11-28 16:27
ONGONDAAM HUTGANHYSLAN 2-T 2-ND NI GAV ZVVGEED 1HUDAGRUU ACH.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-11-28 16:27
batsaihan gegch 2 nuurtei etgeed ene surguuliar togloson um bna l daa
202.179.6.xxx [202.179.6.xxx] 2013-11-28 15:55
Үгүй ээ онгон даам байхгүй юу даа
213.112.178.xxx [213.112.178.xxx] 2013-11-28 14:58
zandanshatar l gehiin ter chin zvgeer modon daam stei !!!!
180.235.183.xxx [180.235.183.xxx] 2013-11-28 14:55
omhii komnistuudiig tsahilgaan sandald suulgaachee nymdorj geh met zebuun garuud iyh bn shtee
213.112.178.xxx [213.112.178.xxx] 2013-11-28 14:55
ene otgonbayr gedeg nuhuriig er ni yaltai bilee teglee inglee iim hulgai deerem hilee l gehiin nuguuh ni guliichuud eh hurald suuj l baihiin ymar uchirtai yum be ? Getel neg jeriin hvn 20 boodol ubsnuus bolood 2,5 jiliin jl awch baihiin ?????
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-11-28 14:32
ХҮДС -ийн захирал байсан Батсайхан зарим шүүмжилсэн багш нарыг ажлаас нь халж байсан. http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1148144 энэ хүний талаар мэдэж болно
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2013-11-28 14:30
хУдалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль чинь 2012 онд үүсгэн байгуулагдсан гэж үү. Энэ чинь эртний байгуулагдсан улсын өмчийн сургууль. шүү дээ. Дуугүй царайлчихаад боловсролын сайд байсан нөхөр чинь боловсон дээрэм хийдэг нөхөр вэ. Одоохон их хурлын гишүүнээс нь эргүүлэн татах хэрэгтэй. Тэгээд шалга. Эсхүл төрийн гэгдэх аж ахуйн нэгжүүд сургуулиудийг бүгдийг нь олон нийтийн өмч болгож хувьцаалах хэрэгтэй. Харин тэр цахилгаан дулаан гэх мэт аж ахуйн нэгжийг үлдээж болох юм. Нэг сонгуулийн дараа засаг барьсан намын нөхдүүд үлдсэнийгээ тэгж идэж уусан гэсэн хэрүүл тасрахгүй гинжин урвалаар үргэлжлэх нь . Эцсийн эцэст улс төрийн сонгууль төрийн өмчийн төлөө, төсвийн мөнгөний төлөө дайн шиг болж мэдэх нь дээ. Тэгээд хусамнаас нь ард түмэн нь хусуурдаад тогоог нь долоодог болох нь .
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2013-11-28 14:30
Ydarch tuildsan Mongoliin ard tumniig hugjuulehgui uursduu huvaan idej baigaa ene humuus hanana tsadna gej baidaggui bololtoi. engiin arduudaa huvaan idegchdees baylgaa butsaan avtsgaay
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2013-11-28 14:27
ШОРОНРУУ АЛХААД МАРШ
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-11-28 14:21
naad hedee shuud buud
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2013-11-28 14:20
Занданшатар мэтийн модон толгойтныг төрөөгүй байхад энэ сургууль чинь хоршооны түр сургууль нэртэйгээр 1924 онд бэйгуулагдаж нягтлан бодох бүртгэл тогооч түүхий эдийн эхрлэгч эдийн засагч ном зүйч зэрэг мэргэжлээр олон арван боловсон хүчин бэлтгэсэн түүхэн гавъяатай сургууль Юун тэр модон хүүхэлдэй үүсгэн байгуулсан гэх. Би тэр сургуулийг чинь 1988 онд ня-бо 1999 онд ХҮДС-ыг бизнесийн удирдлгаар төгсөж байсан юм . Улаандаа гарсан Улаан намын луйварчид Улаан нүдлэж байх шив.
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2013-11-28 14:15
Хэрэг 1000 жил болсон ч хуучрахгүй, хэрээ 1000 жил болсон ч цайрахгүй. Дахиад нэг зүйл анги нэмэгдэж дээ.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-28 14:05
odoo ene hulgaich nariig yaj shiidehiig ni hariy. iim ulaan tsaim luivariig zugeer unguruuhgui shuu
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-28 14:05
odoo ene hulgaich nariig yaj shiidehiig ni hariy. iim ulaan tsaim luivariig zugeer unguruuhgui shuu
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-28 14:05
odoo ene hulgaich nariig yaj shiidehiig ni hariy. iim ulaan tsaim luivariig zugeer unguruuhgui shuu
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-28 14:02
Bugdeeree ingej 1000 khunii erkhsheeld amidarch baikhaar ukhie ee
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2013-11-28 13:57
arai l denduu luivar hiih yumaa, ulaaraid l dairad baihiig ni yaanaa, bugdiig ni huuli hyanaltiinh ni shalgah bailgui dee, Otgonbayariin bukh horngiig ni huraagaad shorond hiivel taarna, Mongoliin ireeduin bolovsroloor tegej bolohgui shd ee, heleh ch ug alga daa, huuli hyanaltiinh mini sain shalgaarai, bitgii dund orchihoorodoi
202.131.248.xxx [202.131.248.xxx] 2013-11-28 13:35
Baliar yumnuud.
202.179.14.xxx [202.179.14.xxx] 2013-11-28 13:24
Хэ хэ Занданшатар ГХЯ-ны сайд байхдаа Отгонбаярын дүүг гадаадын элчин сайдын яаманд томилож явуулж байсан санагдаж байна. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэж. Монгол улс 1000 гаруй гэр бүлийн хараанд байдагаа гэж. Бас аалзны тор гэж байдаг билүү.
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-11-28 13:03
Тэгж л таарна

Бидэнтэй нэгдээрэй