Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Эрүүл мэндийн 32 байгууллага нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2017-10-26 13:24:55
Error loading player: No playable sources found

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс саяхан гаргасан журмаар 40, 45, 50, 55, 60, 65 настай даатгуулагч иргэдийг үнэгүй шинжилгээнд хамруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан насны иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд  хамруулах юм. Шинжилгээ өгөх иргэн дотор эрхтний архаг өвчнийг илрүүлэх, үе мөчний эмгэг илрүүлэх, хавдрын эрт илрүүлэг гэсэн гурван багцаас аль нэгийг сонгож үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой аж.

Багцын шинжилгээг сонгон шалгаруулалтаар шалгарсан нийслэлийн   32, орон нутгийн, 45 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага буюу эрүүл мэндийн даатгаын байгууллагатай гэрээ бүхий лабораториуд хийх эрхийг албан ёсоор авсан байна. Тухайлбал, "Итгэл", "Гэгээн Ар үр" ,"Элэг" зэрэг нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг эрүүл мэндийн 32 байгууллага дээрх шинжилгээг авах юм. Дээр дурьдсан насны иргэд  үнэгүй шинжилгээнд оноос өмнө хамрагдаж амжихгүй бол таван жилийн дараа уг эрхийг эдлэхээр журамд заасан байна. Хэрэв та 43 настай бол хоёр жилийн дараа  энэ хөнгөлөлтийг эдлэх юм.


Эрүүл мэндийн 32 байгууллага нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ  
Үзсэн: 1621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.9.xxx] 2017-10-27 08:12
Дээрхи эрэх бүхий байгуулагуудад харъяалал харгалзахгүй сонгон үйлчлүүлж болно шүү!

Бидэнтэй нэгдээрэй