Шууд Chart

Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдахад юуг анхаарах вэ

2017-11-04 12:09:14

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгүүдийг нэрлэлээ.

1.    Жирэмсэн эмэгтэйчүүд

2.    Нийслэлийн дүүргүүдийн зарим цэцэрлэгийн бага насны хүүхдүүд

3.    Эрүүл мэндийн ажилтан, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар

4.    Архаг, суурь өвчтэй хүн

5.    Өндөр настан

Мөн 2017 оны 10 сарын 24-нөөс эхлэн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаториор нэг хүн тунг 10000 төгрөгөөр хийж байна.

Жирэмсэн эмэгтэйчүүд харьяа сум, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд хандаж томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-455-388 дугаар утсаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас авах боломжтой.

Дархлаажуулалтад хамрагдахад юуг анхаарах вэ

1.    Товлолын дагуу тогтоогдсон хугацаанд эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэртэй харьяа өрхийн эмнэлэгт очих.

2.    Эмчид үзүүлж, вакцины хэд дэх тунг тариулах тухай заалтыг тэмдэглүүлэх

3.    Эмчид үзүүлсэн өдрөө вакцинаа хийлгэх

4.    Вакцин тариулахын өмнө халуун бууруулах өвчин намдаах лаа, эм хэрэглээгүй байх

5.    Вакцин тариулж байгаа хүүхдийг хөдөлгөөнгүй сайн барихы

Вакцин тариулсны дараа хөнгөн хэлбэрийн халуурах, бие тавгүйрэх, тарьсан хэсэгт улайх, өвдөх, хавдах, шинж тэмдгүүд илэрч болох ба 2-3 хоногт арилдаг. Шинж тэмдэг нэмэгдэх, арилахгүй удвал өрхийн эмчидээ хандаарай.


Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдахад юуг анхаарах вэ   
Үзсэн: 1675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй