
Улс бүрийн иргэдийн итгэл даах түвшин өөр өөр байдаг. Хойд Европын иргэдэд хамгийн их итгэж болмоор боловч АНУ, Бразил, Перу улсын иргэдэд итгэхэд бэрх гэж үздэг. Итгэл нь нийгэмд нэгэнт тогтсон бол удаан хугацаанд хадгалагдан оршсоор байдаг байна.
Хятадад сүүлийн жилүүдэд гарч буй өргөн хүрээнд тархсан, өндөр түвшний авлигын хэргүүд нь иргэдийн итгэл даах чадварын асуудлыг авч үзэхэд хүргэж байгаа юм. Энэ асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх үүднээс тус улсын удирдагч нар өндөр түвшний мэдээллийн сан, алгоритмыг ашиглан орчин үеийн аргаар 1.3 тэрбум иргэдийнхээ дунд “чин сэтгэлийн соёл”-ийг дэлгэрүүлэхээр төлөвлөж байна.
Хятадын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэ систем нь “Нийгмийн итгэл” нэртэй байх бөгөөд одоогоор боловсруулалтын шатанд байгаа аж. Уг систем иргэн бүр хэр итгэл даах чадвартайг нь тогтоон оноо өгөх юм байна. Өндөр оноо авсан иргэдийг урамшуулж, бага оноотойг хар жагсаалтад оруулах, эрхийг нь хязгаарлах зэргээр шийтгэл ногдуулна. Засгийн газар 2020 он гэхэд тус систем итгэл даах чадвар нь өндөр байсаар байгаа иргэд бүхий л талаар дэмжигдэж, харин итгэл эвдсэн бага оноотой иргэд нийгмийн бүх шат давхаргад хүндрэл бэрхшээлтэй тулгарах баталгаа болно хэмээн найдаж байна.
Одоогийн байдлаар хүний ямар зан чанар, үйлдэл итгэл даах чадварыг нь тодорхойлохыг тогтоох боломжгүй байгаа хэдий ч Засгийн газрын зүгээс иргэдийн татвар төлөлт, банкны мэдээлэл, замын хөдөлгөөнийн дүрэм зөрчсөн байдал зэрэг бүх төрлийн мэдээлэл цуглуулж нэгтгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
БНХАУ иргэдийн итгэл даах чадварын асуудлыг авч үзнэ | ||
Үзсэн: 1491 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.