Тарваган тахал нь богино хугацаанд хүндэрч, амь насанд аюул учруулж болзошгүй зоонозын халдварт өвчин юм. Тарваган тахлын нууц үе дунджаар 2–3 хоног үргэлжилдэг. Өвчний хэлбэрээс хамааран дараах эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч болно.
Хэрэв тарвагатай харьцсан, агнасан, арьс өвчсөн, махтай нь харьцсан, эсвэл тарваганы бөөс, бүүрэгт хазуулсны дараа дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандана уу.
Булчирхайн хэлбэр
- Гэнэт халуурах
- Булчирхай үрэвсэн томорч, эмзэглэлтэй болох
- Толгой хүчтэй өвдөх
- Чичрэх
- Маш их ядарч, сулдах
Уушгины хэлбэр
- Өндөр халуурах
- Чичрэх
- Ханиах
- Амьсгалахад хүндрэлтэй болох
- Цустай цэр гарах
Гэдэсний хэлбэр
- Маш өндөр халуурах
- Чичрэх
- Толгой хүчтэй өвдөх
- Бөөлжих
- Гүйлгэх
Эрт оношлуулж, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх нь өвчний хүндрэлээс сэргийлэх хамгийн чухал арга юм. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалъя. Тарвага агнахгүй, түүхий эд, махтай нь харьцахгүй байцгаая.
| Тарваган тахал өвчнөөс сэргийлье | ||
| Үзсэн: 389 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.