Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

БНСУ ба авлигын “Галт тэрэг”

2017-11-21 11:07:22
Error loading player: No playable sources found

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн ойрын туслахуудын холбогдсон авлигын хэрэг тусгай үйл ажиллагааны дансанд хамаарах асуудлуудыг олон нийтэд ил болголоо. Гүйцэтгэх ажлын уулзалт зохион байгуулах, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах зэрэгт зарцуулагдах зориулалттай тус дансыг хууль бусаар ашигласан хэрэг өмнө нь хэд хэд гарч байсан ч энэ удаагийнх хамгийн их шуугиан тарьж байна. Энэ удаагийн хэрэгт Үндэсний Тагнуулын газрын удирдлагууд болон авлигын хэрэгт холбогдож одоо шоронд ял эдэлж буй Пак ерөнхийлөгчийн ойрын туслахууд холбогджээ.

Пак  ерөнхийлөгчийн гурван туслах Тагнуулын газрын тусгай үйл ажиллагааны данснаас байнга мөнгө авдаг байсан нь тогтоогдоод байна. Тэд 2013 онд сар бүр тус бүр 50 сая вон (45000 ам доллар) авч эхэлсэн бөгөөд цаашид энэ тоо 100 сая вон хүрчээ. Нийтдээ өнгөрсөн он хүртэл тэд 4 тэрбум вон авсан хэмээн сэжиглэгдэн шалгагдаж байна. Дээрх гурван туслахаас гадна Ерөнхийлөгчийн улс төрийн асуудал хариуцсан ахлах нарийн бичгийн дарга асан тус тусгай данснаас тогтмол мөнгө авдаг байсныг нь Прокурорын газраас мэдэгджээ. Өөр хэд хэдэн албан тушаалтнууд энэ хэрэгт холбогдон шалгагдаж байна.

Тагнуулын газрын тусгай сан нь хяналтгүй, аудитын шалгалт ордоггүй тул өндөр албан тушаалтай хэн ч болов хялбархан мөнгө авах боломжтой байсаар иржээ. Иймд одоогоор илрүүлээд байгаа үйлдлүүд мөсөн уулын зөвхөн орой хэсэг нь байх магадлалтай юм. Тагнуулын зориулалтаар ашиглах ёстой тус данс нь Засгийн газрын тусгай үйл ажиллагааны нийт зардлын талаас илүү хувийг эзэлдэг. Энэ жилийн улсын төсөвт тусгай үйл ажиллагааны зориулалтаар тусгагдсан нийт 890 тэрбум воны 493 тэрбум вон нь уг дансанд төсөвлөгдсөн байна.


БНСУ ба авлигын “Галт тэрэг”  
Үзсэн: 1618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй