Шууд Chart

Токио хотод олон нийтийн газар тамхи татахыг хориглоно

2017-11-21 13:17:45

Токио хотын удирдлага дам тамхидалтыг багасгах зорилгоор олон нийтийн үйлчилгээний газар тамхи татахыг хориглох төлөвлөгөөг танилцуулжээ. Хотын дарга Койкэ Юрико Токио хот 2020 онд паралимпын наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө учруулдаг тамхины утааг багасгах зорилт тавиад байгаа юм.

Мөн тэрээр 2019 оны сүүлээр Токио хотод дэлхийн аварга шалгаруулах регбийн цомын тэмцээн болохоос өмнө энэ журмыг хэрэгжүүлж чадна хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Олон нийтийн газар тамхи татахгүй байх журам нь тамхи, навчин тамхи болон цахилгаан тамхинд хамаарах бөгөөд эмнэлгийн байгууллагууд болон бага, дунд сургууль дээр хэрэгжих юм.

Түүнчлэн төрийн байгууллага, асрах газар болон биеийн тамирын заал, зочид буудал, компанийн байр болон ресторанд тамхи асаахыг хориглох юм. Харин тусгай зориулалтын тамхи татах өрөөтэй газруудад тамхи татаж болох гэнэ. Журмыг зөрчвөл 50 мянган иен буюу 460 америк доллароор торгох юм. Токио хотын удирдлага энэ шинэ журамтай холбоотой санал гомдлыг 10 дугаар сарын 6-ныг хүртэл хүлээн авах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токио хотод олон нийтийн газар тамхи татахыг хориглоно  
Үзсэн: 2295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй