
Энэ сарын 4-8-ны цаг агаарын урьдчилсан төлвөөр 4-нд төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар, 6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 5, 8-нд говь талын нутгаар, 6-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 7-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын саваар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.
Ихэнх нутгаар зөөлөн цасан шуурга шуурна | ||
Үзсэн: 1473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.