
АНУ-ын Охайо мужид төвтэй “Воркхоорс” гарааны компани ирэх 2018 онд Лас Вегас хотод болох олон улсын технологийн үзэсгэлэнгийн үеэр “Витол Шүйфлай” нэртэй нисдэг төхөөрөмжөө олон нийтэд танилцуулахаар болсноо мэдэгдсэн байна. Энэ үзэсгэлэн ирэх оны 1-р сард болох юм.
Нисгэгчгүйгээр өөрөө нисдэг төхөөрөмж буюу зорчигч тээвэрлэгч дроныг Европын хөгжүүлэгчдээс гадна Америкийн жижиг болон томоохон компаниуд ч зохион бүтээж, салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Эдгээрийн нэг бол Америкийн “Воркхоорс” гарааны компани юм. Өмнө нь цахим сүлжээгээр дамжуулан мэдээлэхдээ ирэх оны 1-р сард болох технологийн үзэсгэлэнгийн үеэр анхны нислэгийн туршилтаа ч хийж үзүүлнэ хэмээн мэдэгдээд байсан юм байна. Тэгэхээр үзэсгэлэнд оролцогчид тус нисдэг дронд сууж үзэн өмнө нь мэдэрч байгаагүй тэнгэрт хөөрөх тэр мэдрэмжийг авах болно хэмээн зохион бүтээгчид нь онцолжээ. 2 хүний суудалтай энэ нисдэг төхөөрөмж 112 км цаг хүртэл агаарт хурдлан нисэх хүчин чадалтайг мэдээлж байна. Нэг удаагийн нислэгээрээ 115 орчим км зам туулах боломжтой юм байна.
Нийт 4 сэнсний далавчтай ч нэг хэсэгтэй 2 давхар сэнстэй тул 8 ширхэг сэнсний тусламжтайгаар агаарт босоо чиглэлийн хөдөлгөөнд хөөрнө. Байгалийн хийн шатахуун болон цахилгаан гэсэн хоёр төрлийн хөдөлгүүртэй юм байна. Эрчим хүч хуримтлуулагч батарейг мөн онцолж байгаа юм. Аюулгүй байдлыг хангах үүднээс 2 зорчигчдод зориулсан аврах шүхрийг ч суулгаж өгчээ. Агаарт 4000 фийт буюу ойролцоогоор 1200 метр өндөрт хөөрөх хүчин чадалтай юм байна. Өмнөх удаагийн туршилтын загвар нь нисэгчийн удирдлаган доор нисдэг байсан бол энэ удаад автомат нислэгийн горимтой болж өгсөн байна. Энгийн автомашины хэмжээтэй ойролцоо тул хэрэглэгчид энэ нисдэг төхөөрөмжөө автомашиныхаа гараашд байршуулах боломжтой гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл грашаа ангар болгон ашиглах бололцоотой гэсэн үг юм.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар цаашид агаарын нисдэг такси үйлчилгээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа энэ нисдэг төхөөрөмж 200 мянган америк долларын үнэтэй байх болно оо гэж онцолсон юм байна.
Сонирхуулахад лас Вегас хотноо болох технологийн үзэсгэлэн ирэх 2018 оны 1-р сарын 9-12-ны хооронд 3 өдөр үргэлжлэх юм.
Workhorse гарааны компани 2018 онд “Vtol surefly” нисдэг төхөөрөмжөө танилцуулна | ||
Үзсэн: 2284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.