Шууд Chart

Сөрөг хүчний намын тэргүүнд оногдуулсан шүүхийн ялын тогтоолыг хэвээр үлдээжээ

2017-11-27 14:04:17

Өнгөрсөн мягмар гарагт Киргизийн Дээд шүүх хуралдаж, тус улсын Парламентын сөрөг хүчний намын тэргүүн асан Омурбек Текебаевт 8 жилийн хорих ял оногдуулсан доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Шүүхийн тогтоолд дурдсанаар, тус улсын Эрүүгийн хуулийн Авлигатай холбоотой зүйл заалтыг зөрчиж, гэм буруу нь нотлогдсон тул түүнд 8 жилийн хорих ял оногдуулж, түүний хөрөнгийг нь хураан авахыг тушаажээ.

Шүүх хэргийг дахин нягталж үзэхдээ түүний ялыг хөнгөлж, хорих ялыг нь 4,5 жил болгон өөрчилж, төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилээр хязгаарласан байна. Текебаевын хувьд Оросын бизнес эрхлэгч Леонид Маевский гэгчээс 1 сая ам.доллар авч, улсын өмчит “Альфа-телеком” компанийн хувьцааг худалдан авахад туслахаа амласан гэх хэрэгт энэ оны эхээр баривчлагдан, шалгагдаж байсан ажээ. Тэрээр амлалтаа биелүүлээгүйн зэрэгцээ Оросын иргэний мөнгийг нь ч буцааж өгөөгүй байна.

Уг хэрэгт Текебаевтай хамт Онцгой байдлын газрын дарга, БНСУ-д элчин сайдаар ажиллаж байсан Дуйшонкул Чотонов гэгч бас шалгагдаж байсан бөгөөд мөн түүнтэй ижил төрлийн ял авчээ.


Сөрөг хүчний намын тэргүүнд оногдуулсан шүүхийн ялын тогтоолыг хэвээр үлдээжээ  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй