
Судалгаагаар орчин үеийн хүн нь ойролцоогоор 2 сая жилийн өмнө Африк тивд үүсэж, улмаар бусад тивүүд рүү нүүн тархсан гэж үздэг. Өмнөд Африкийн эрдэмтэд, ус улсын нийслэл Йохансбург хотоос хойд зүгт нэгэн агуйгаас 3.6 сая жилийн өмнөх, эртний хүний араг ясыг олж илрүүлжээ.
Эрдэмтэд уг араг ясны насжилтын талаарх маргалдсан хэдий ч хамгийн сүүлийн байдлаар 3.67 сая жилийн өмнө аж төрж байсан хүний араг яс мөн гэж тогтоосон байна.
Тодруулбал, орчин цагийн Этиоп улсын Аваш голын эргээс эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан гэх чулуун зэвсгүүд олддог юм. Энэ үе нь одоогоос 2.5 сая жилийн өмнөх хүн төрөлхтний Хомо төрөл зүйлд хамаарна гэсэн үг юм. Гэтэл эрдэмтэд үүнээс даруй зуун сая жилийн өмнө амьдарч, аж төрж байсан болов уу гэж таамаглаж байгаа эрэгтэй хүний араг яс олсон байна.
Эрдэмтэд уг араг ясыг сүүлийн 20 жилийн турш ухаж, судалж, цэвэрлэж, мөн эвлүүлж, одоогийн дүр төрхийг нь гаргажээ.
3.6 сая жилийн настай эртний хүний араг яс олжээ | ||
Үзсэн: 2492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.