
Оросуудын олонх нь Владимир Путиныг Ерөнхийлөгчөөр улиран сонгогдохыг дэмжлээ. Тус улсын санал асуулгын төвөөс явуулсан асуулгаар сонгогчдын 83.3 хувь нь Владимир Путинд санал өгөхөө илэрхийлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сарын 18-нд болохоор товлогдоод байна. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин энэ сонгуульд бие даан нэр дэвшихээ зарласан. Тэрбээр ялалт байгуулсан тохиолдолд ОХУ-ын эдийн засаг, дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт иж бүрэн шинэчлэл хийнэ гэдгээ илэрхийлээд байна.
Харин түүний гол өрсөлдөгч гэж таамаглаж буй хүн бол Либерал Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский. Тэрбээр урьдчилсан санал асуулгаар 4.1 хувь, Коммунист намын тэргүүн Геннадий Зюганов 3.3 хувийн санал тус тус авчээ.
Владимир Путин мягмар гарагт өөрийн дэмжигчидтэйгээ уулзаж, түүний шинэ мөрийн хөтөлбөрийн зорилго нь Оросын эрх чөлөө, нийгмийн тогтвортой байдлыг хангаж, дэлхийн улс орнуудын дунд тэргүүлэх байр суурь эзлэхэд оршиж байгааг танилцуулжээ.
Оросуудын олонх нь Владимир Путиныг Ерөнхийлөгчөөр улиран сонгогдохыг дэмжив | ||
Үзсэн: 1221 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.