Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий ассамблейн онцгой чуулган өнөөдөр болно

2017-12-21 13:23:23

НҮБ-ын Ерөнхий ассамблейн онцгой чуулган өнөөдөр болж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Иерусалемийн талаарх шийдвэрийг хүчингүй болгох тогтоол шийдвэрт санал хураалт явуулна.

Даваа гарагт болсон НҮБ-ын Аюулгүй байдлын хурал дээр Иерусалемийг Израйлын нийслэлээр хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тогтоолын төслийг Египетийн төлөөлөгч танилцуулан санал хураалт явуулсан ч, АНУ-ын талаас хориг тавьсан. Энэ хоригийн дараа НҮБ дахь Палистины байнгын төлөөлөгч Риад Мансур НҮБ-ын Ерөнхий ассамблейн онцгой чуулганыг хуралдуулах хүсэлт гаргасан билээ.

Энэ удаагийн онцгой хурал дээр Турк болон Иемений талаас тогтоолын төслөөр санал оруулж, санал хураалт явуулна. Энэ тухай НҮБ-ын диломат албаны эх сурвалж мэдээлэхдээ “Тогтоолын төслийг АНУ Израйлаас бусад ерөнхий ассамблейн дийлэнх гишүүд дэмжих магадлалтай. Ерөнхий чуулган дээр хэлэлцэх асуудалд аль ч улс хориг тавих эрхгүй” гэж тайлбарласныг хэвлэлүүд уламжилж байна.

Ерөнхий чуулганы шийдвэр нь заавал даган биелүүлэх тогтоол биш ч гэлээ, энэ тогтоолоороо гишүүн улсууд нэгдмэл санаатай байгаагаа харуулж буй юм байна.

Тиймээс хурлын үеэр чухам аль улсын төлөөлөгч АНУ-ын эсрэг санал өгөхийг анхааралтай ажиглах болно гэж НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Халей санууллаа.

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий чуулганы гишүүн улсуудад хандан илгээсэн мэдэгдэлдээ “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт болох санал хураалтыг анхааралтай ажиглана. Мөн хэн бидний эсрэг санал өгснийг эргэж мэдэгд гэсэн хүсэлт, үүрэг даалгаврыг надад өгсөн” гэж бичсэн байна.


НҮБ-ын Ерөнхий ассамблейн онцгой чуулган өнөөдөр болно   
Үзсэн: 1372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй