Шууд Chart

Импортын цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулиудын төслийг хэлэлцэж байна

2017-12-21 14:39:11

Хууль тогтоогчид Баруун бүсийн эрчим хүчний систем компанийн импортын цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулиудын төслийг хэлэлцэж байна.

2021 он хүртэл нийтдээ 7.4 тэрбум төгрөгийг Гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр цаашдаа баруун бүсийг эрчим хүчний хямд найдвартай эх үүсвэрээр хэрхэн хангах, Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг гишүүд хөндлөө. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн өгсөн тайлбарыг сонсгоё.

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гишүүд байр сууриа илэрхийлж Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын төслийн үзэл баримтлалыг дэмжих эсэхээр санал хураалт явуулах юм.


Импортын цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулиудын төслийг хэлэлцэж байна  
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй