
Дархан хотын цэвэрлэх байгууламжийг Герман-Италийн хамтарсан компани барьж байгуулахаар боллоо. Тус компани хотын цэвэрлэх байгууламжийг 14 сая орчим америк долларын өртгөөр барьж байгуулах саналыг ирүүлсэн нь адил хүчин чадалтай бусад цэвэрлэх байгууламжийн өртгөөс даруй 20 хувиар хямд байжээ.
Мөн тус компани нь дэлхийн улс орнуудад цэвэрлэх байгууламж барьж байсан туршлагатай бөгөөд ХБНГУ-ын хамгийн сүүлд нэвтэрсэн технологийн шийдлийг энэ ажилдаа ашиглах болно гэж ярилаа. “Людвиг Пфайфер” компанийн ахлах инженер Светиканиний яриаг хүргэе.
Улсын хэмжээнд 10 аймагт бохир усны менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ ажлын хүрээнд Дархан хотод төв цэвэрлэх байгууламжийг шинэчилж байна.
Дархан хотын цэвэрлэх байгууламжийг Герман-Италийн хамтарсан компани барина | ||
Үзсэн: 1441 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.