Шууд Chart

"Томууг томоожуулах" челленжид нэгдэж байна

2018-01-09 13:55:12

Томуу, томуу төст өвчин их байгаатай холбоотойгоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвөөс тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Энэ удаа "Томууг томоожуулах" челленж зарлан эхлүүлжээ. 

Эрүүл мэндийн төв нь эмч нарын өрөө бүртээ гар ариутгагч байрлуулан, эмч, ажилтнуудаа халдвараас хамгаалах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, томуу, томуу төст өвчний үеийн гэрийн эргэлтийг эрчимжүүлэн ажиллаж байна. Мөн албан газар, аж ахуйн нэгжийг энэхүү челленжид  нэгдэхийг уриаллаа.


"Томууг томоожуулах" челленжид нэгдэж байна  
Үзсэн: 1274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй