Шууд Chart

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

2026-07-27 11:28:50

Сөүлийн гудамж хэмээн нэрлэгдсэний 30 жилийн ойн хүрээнд оршин суугчдын төлөөллийн санаачилгаар “SEOUL STREET 30•30” төсөл хэрэгжиж эхэллээ.

Төслийн хүрээнд амралтын өдрүүдэд тус гудамжийг автомашингүй бүс болгон, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, соёл, боловсролын олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.

Ингэснээр Баасан гараг бүрийн 18:00 цагаас Даваа гарагийн 04:00 цаг хүртэл Сөүлийн гудамжны автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлаж, иргэд аюулгүй орчинд алхах, спортоор хичээллэх, урлаг, соёлын арга хэмжээнд оролцох, гэр бүл, найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байна.

“SEOUL STREET 30•30” төсөл нь зөвхөн амралтын орчин бүрдүүлэхээс гадна бүх насныхны сонирхолд тохируулсан тогтмол хөтөлбөртэй байх бөгөөд үүнд:
• Спортын тэмцээн, уралдаан
• Нээлттэй дасгал хөдөлгөөний хөтөлбөрүүд
• Оюуны мэдлэг, хувь хүний хөгжлийн сургалт, хэлэлцүүлэг
• Монголын өв соёл, уламжлалыг сурталчлах арга хэмжээ
• Урлаг, хөгжмийн тоглолт
• Залуусын бүтээлч оролцоог дэмжсэн нээлттэй тайзны хөтөлбөрүүд багтаж байна.

1996 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрамдалт харилцааны тогтоосны бэлгэдэл болгон “Хүүхдийн зуу”-г албан ёсоор Сөүлийн гудамж хэмээн нэрлэсэн юм.


Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо  
Үзсэн: 60 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй