
Мьянмар Улс 2013 оны 9 дүгээр сараас эхлэн Авлигын эсрэг хууль батлан, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2014 онд Авлигатай тэмцэх хороо байгуулж, 2017 оны 11 дүгээр сард шинэчлэн зохион байгуулсан байна. Өмнө нь амжилт муутай ажиллаж байсан тус хороо нь 11 дүгээр сард шинэчилсэн зохион байгуулалтад орсноос хойш 4516 гомдол хүлээн авсан байна.
Хороо нь 2018 оны 1 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран Янгон хотноо “Авлигатай тэмцэхэд шударга ёсыг дэмжих нь” сэдэвт симпозиумыг зохион байгуулах гэж байна.
Мьянмарын шинэчлэн байгуулагдсан авлигатай тэмцэх хороо үр дүнтэй ажиллана | ||
Үзсэн: 1143 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.