Шууд Chart

Попын гүнж 13 насаар дүү залуутай хуримлана

2018-01-16 11:55:54

Попын гүнж хэмээгддэг байсан Бритни Спирс өдгөө хоёр хүүхдийн ээж болсон. Мөн 36 настай тэрбээр 13 насаар дүү Сэм Асгари гэх залуутай өнгөрсөн жилээс үерхэж байгаа.  

Тэд саяхан Хавай аралд амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэр үеэр Бритни сүйн бөгжөө нийтэд сонирхуулсан байна. Хуримын ёслол болох нь тодорхойгүй байгаа ч тэрбээр “Би үнэхээр жаргалтай байна” хэмээн инстаграмдаа бичжээ.

Сонирхуулахад Бритни 1992 онд АНУ-ын телевизийн "Оддын эрэлд" нэвтрүүлэгт оролцож анх телевизийн дэлгэцнээ дуучин болох чадвараа харуулсан юм.

Мөн “Дисней” сувгийн "Мики Маусын шинэ клуб" цувралд 1993-1994 онд оролцон тоглож байв. 1997 онд “Жайв” компанитай гэрээ байгуулан, дуучин болох эхлэлээ тавьсан түүний 1999 онд худалдаанд гарсан анхны цомог “Baby One More Time” нь Биллбордын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлж, тэр цагаас дуу хөгжмийн ертөнцийн хамгийн дуулиантай, алдар цуутай хүний нэг байсаар байна.

Түүний дараагийн 3 цомог нь мөн л худалдаанд гарсан даруйдаа Биллбордын жагсаалтыг тэргүүлсэн юм. Тэрбээр хамгийн сүүлд 2008 оны арванхоёрдугаар сард зургаа дахь цомгоо "Цирк" хэмээн нэрлэж, худалдаанд гаргасан.

Бритни Спирсийн зөвхөн АНУ-д 32 сая цомог борлуулж чадсан нь АНУ-ын түүхэнд эмэгтэй дуучдаас наймд бичигдэх амжилт юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Попын гүнж 13 насаар дүү залуутай хуримлана   
Үзсэн: 1657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй