Шууд Chart

Говь-Алтай аймгийн Чандмань суманд тэмээний баяр боллоо

2018-01-17 12:57:25

Говь-Алтай аймгийн Чандмань суманд энэ сарын 14-нд тэмээний баяр боллоо. Уг баярын зорилго нь тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, малчин, тэмээчний туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод гадаадын зочин, жуулчдын сонирхлыг Говь-Алтай аймгийн тэмээнд суурилсан аялал жуулчлалд татахад оршиж байна.

Энэхүү арга хэмжээг тус аймгийн бүх сумын иргэд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай.

Сүүлийн жилүүдэд Монгол тэмээний тоо толгой ихээр хорогдсон учраас тэмээний зүй бус хорогдлыг эрс багасгаж, нөхөн үйлдвэрлэлийн чадамжийг бүрэн ашиглах нь туйлын бэрхшээлтэй асуудал болсон гэдгийг албаныхан онцлох болсон.

Тиймээс тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэхэд тэмээний баяр, их ач холбогдолтой гэж салбарынхан үзэж байна. Монгол Улсад дэлхийн тэмээний хоёр хувь, хос бөхт тэмээний 30 хувь байдаг.

Атны уралдаанд Бигэр сумын тэмээчин Төрбатын хар, торомны уралдаанд Чандмань сумын тэмээчин Гүнчигийн хүрэн түрүүллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говь-Алтай аймгийн Чандмань суманд тэмээний баяр боллоо   
Үзсэн: 2415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.43.xxx] 2018-01-17 18:01
Торомны уралдаан гэнэ үү, энэ чинь уламжлал эвдэж дээ. Тором буйллаж сургадаг ёс байдаггүйсэн. Амьд явахад их юм үзлээ гэдгийн нэг юмаа.
Зочин [202.9.40.xxx] 2018-01-17 15:34
Ухлээ хатлаа гээд моргол шг балай орон бхгуй таравган хун асем зхбглд юу хожсн бэ
Зочин [202.179.27.xxx] 2018-01-17 14:19
Торомны уралдаан нь их хөөрхөн юм билээ. Нийт малчин түмэндээ амжилт хүсье.

Бидэнтэй нэгдээрэй