
Дэлхийн олон сая үзэгчийг байлдан дагуулж чадсан уран зөгнөлт хүүхдийн кино бол ид шидийн ертөнцийн гайхамшигт хүүгийн талаар өгүүлдэг "Харри Поттер" кино юм. "Харри Поттер" кино дэлгэцнээ гарч эхэлснээс хойш дараа дараагийн ангиудын үргэлжлэлийг туурвисан нэрт зохиолч Жоанна Роулингийн бичсэн номууд оны хамгийн шилдэг номоор нэрлэгдэж бээстсээлрийн эгнээнд нэг бус одоо орсон нь гайхалтай...
Тэгвэл тус киноны гол дүрийн баатрын эсрэг дүр болох "Харанхуйн эзэн Вол Де Морт"-ын талаар болон түүний бага залуу үеийг харуулсан кино уран бүтээл дэлгэцнээ гарч эхэлсэн байна. Энэ киног “Трайнжл фильмс” нэртэй бие даасан кино студийн хамт олон "Warner Bros" кино компанийн зөвшөөрөлтэйгөөр бүтээжээ. Вол де Мортын талаар өгүүлэх тус кино Вол де Морт буюу Өв залгамжлагчдын үндэс гэсэн нэртэйгээр үзэгчдийн хүртээл болж байгаа юм байна. Кино ердөө 52 минут үргэлжилдэг.
Киноны үйл явдалд залуу Вол де Морт маш нэр нөлөө бүхий баян чинээлэг шидтэний аминд хүрч, хүчирхэг эрх мэдлийн төлөө шидтэний ертөнцөд эмх замбараагүй, адармаат, аймшигт үйл явдлыг авчирч байгаагаар харуулдаг байна. Тус киноны зураг авалт 2016 онд эхэлсэн юм байна. Кино зохион бүтээгчдийн хэлж байгаагаар, залуу шидтэн Том Риддл хэрхэн "Харанхуйн эзэн Вол де Морт" болох замналаа эхлүүлсэн талаар үзүүлэхийг зорьсон хэмээн танилцуулсан байна. Гол дүрүүдэд Мичел Торнтон, Девиде Эллена, Андреа Балло, Андреа Деанези, зэрэг бусад жүжигчид тогложээ. Найруулагчаар нь Жанмария Пеццато ажилласан бол продюссерийн үүргийг Стефано Престия гүйцэтгэжээ. Зохиолыг нь Жанмария Пеццато бичиж найруулжээ.
"Харанхуйн эзэн Вол де Морт"-ийн тухай шинэ кино бүтээжээ | ||
Үзсэн: 2012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.