
Кино урлаг болон телевизийн салбарын 24 дүгээр Гильдийн нэрэмжит дээд шагнал гардуулах ёслол 1 сарын 21-ний өдөр Калифорни мужийн Лос-Анжелес хотод болно. Энэ жилийн шагнал гардуулах ёслолыг эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн эрхэд хандуулсан сэдвээр зохион явуулна хэмээн шоуны ерөнхий продюсер Кэти Коннел мэдэгджээ.
Ёслолын зохион байгуулагчид шагнал гардуулах ёслолыг 24 жилийн түүхэнд анх удаа хөтлөгчтэй явуулахаар болжээ. Энэхүү хүндтэй үүргийг "Фроузен" болон "Муу ээжүүд" киноны дүрүүдийг бүтээсэн жүжигчин Кристэн Беллд олгожээ. Тэрээр ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн хохирогч болсон хүмүүсд хууль зүйн туслалцаа үзүүлдэг "Таймз Ап" гэдэг хөдөлгөөний идвэхтэй гишүүн юм байна. Тус наадмын үеэр нийт 13 шагналын ангиллыг эмэгтэйчүүд зарлаж, гардуулах болсон нь энэхүү шоуны нэг онцлог тал юм байна.
Америкийн кино урлагийн Гильд нь кино дэлгэц болон телевизийн салбарын уран бүтээлчдийн эрхийг хамгаалах зорилгоор 1933 онд байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн байгууллага юм. Тус байгууллага нь кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж олгодог Гильдийн тусгай шагналыг энэ жил жүжигчин Морган Фримэнд гардуулахаар шийдээд байна. Тэрээр одоо 80 настай бөгөөд амьдралынхаа турш нийт 84 кино бүтээлд тоглосон байна.
Морган Фримэн нь ба өмнө нь "Алтан бөмбөрцөг" шагналыг хоёр удаа, Оскарын шагналыг нэг удаа хүртэж байжээ.
Гильдийн нэрэмжит кино урлагийн дээд шагнал гардуулах ёслол болно | ||
Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.