
Ирэх сарын 3-нд "Түйн голын жавар-2018" өвлийн наадам болно. Баянхонгор аймгийн шүтээн болсон Номгон хайрхан уулын ар хормой Түйн голын толин цэнхэр мөсөн дээр олон тэмцээн, уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Өвлийн наадмын хүрээнд "Үндэсний сайхан хувцастай хос шалгаруулах", "Мөсөн шагай", "Шагай наадгай", "Хээрийн цайны амт", "Баянхонгорт үйлдвэрлэв" гар урлал, бэлэг дурсгал, цагаан идээ, үндэсний хувцас, үдийн амтат зоог зэрэг иргэд, зочид төлөөлөгчдөд зориулсан сонирхолтой үзэсгэлэн худалдаа, үйл ажиллагаа болох юм.
Баянхонгор аймаг энэ жил Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймаг болон нутгийн зөвлөл, 20 сум, баг, хороо, аймгийн нийт иргэдээ өвлийн наадамдаа албан ёсоор урьжээ.
"Түйн голын жавар-2018" өвлийн наадам ирэх сард болно | ||
Үзсэн: 1015 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.