Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 35 хэм хүйтэн

2018-01-22 14:59:16

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Маргааш нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч хадгалагдахыг анхааруулж байна.


2018 оны 01 дүгээр сарын 22-ны 20 цагаас 01-р дүгээр сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 33-38 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 33-38 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 42-44 хэм, бусад хэсгээр 33-35 хэм, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.


2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 01 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24, 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 33-38 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 35 хэм хүйтэн  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй