Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна.
2018 оны 01 дүгээр сарын 24-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм хүйтэн байна.
2018 оны 01 дүгээр сарын 24-ний 20 цагаас 01-р дүгээр сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 47-52 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай өвөр говиор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 32-37 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 37-39 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
2018 оны 01 дүгээр сарын 26-наас 01 дүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд нутгийн зарим газраар, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 46-51 хэм, өдөртөө 32-37 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч суларна.
Улаанбаатарт шөнөдөө 32 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.