Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 34 хэм хүйтэн

2018-01-26 17:14:15

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна.

2018 оны 01 дүгээр сарын 26-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарь: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17 цагт: 26 хэм, 20 цагт: 28 хэм хүйтэн байна.


2018 оны 01 дүгээр сарын 26-ны 20 цагаас 01-р дүгээр сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 34-39 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай өвөр говиор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж,  явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 33-38 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хэнтэйн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 40-42 хэм, бусад хэсгээр 32-34 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.


2018 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр секундэд 7-12 метр. 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор болон Увс нуурын хотгор , Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 31-36 хэм, Хүрэн бэлчир болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 31-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтний эрч чангарна.


Улаанбаатарт шөнөдөө 34 хэм хүйтэн  
Үзсэн: 1232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй