Шууд Chart

Авлигаас болж Африк тивд жил бүр 100 тэрбум ам.долларын хохирол учирч болзошгүй

2018-01-31 09:33:06

Авлигын асуудлаас болж Африкийн улс орнуудад жил бүр 100 тэрбум ам.долларын хохирол учирч болзошгүй талаар тус тивийн холбооны ахлах мэргэжилтэн хэлсэн байна.

Этиоп улсад болсон Африкийн холбооны 30 дугаар уулзалт дээр Африк тивийн хөгжлийн асуудлыг хариуцдаг “Африкийн хөгжлийн төлөө сан”-гийн гүйцэтгэх захирал Эмманул Надозе үг хэлж, авлигын улмаас төсөөлж байснаас илүү их хэмжээний мөнгө алдаж байгааг тайлбарлажээ.

Тус сангийн саяхан хийсэн нэгэн судалгаагаар жил бүр 50 тэрбум ам.доллар алдагдаж байгааг нотолсон бөгөөд авлигаас олсон тэрхүү хууль бус орлогоо гол төлөв бусад тив улсад гаргаж хадгалдаг байна.

Авлигын асуудал зөвхөн Африкт бус бусад улс орнуудад ч байдаг, тиймээс Африкийн асуудлыг мөн адил шийдвэрлэхийн тулд олон улсын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай байгааг Надозе онцолжээ.

Африкийн холбооны уулзалт 2018 оны 1 дүгээр сарын 22-нд эхэлж, 29-нд дуусах бөгөөд “Авлигын эсрэг тэмцэлд ялалт байгуулах нь: Африкийн өөрчлөлт шинэчлэлд хүргэх тогтвортой арга зам” сэдвээр зохион байгуулагдаж байгаа юм байна.


Авлигаас болж Африк тивд жил бүр 100 тэрбум ам.долларын хохирол учирч болзошгүй  
Үзсэн: 2390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй