Шууд Chart

Эмчилгээний хоолны тухай

2018-01-31 11:14:07

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор болон төрөл бүрийн өвчний үед эмийн болон хоол эмчилгээг хийдэг ба  тусгай найрлага технологиор бэлтгэн хийхийг  хоол эмчилгээ гэнэ.  Өвчин эмгэгийн үед бодисын солилцоонд заавал ямар нэгэн хямрал өөрчлөлт гардаг. Энэ нь хүчил шүлтийн тэнцвэрт буюу уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс, бичил тэжээлийн бодисын солилцоонд гарсан өөрчлөлтүүдээр илэрдэг.

Хоолоор эмчлэхдээ ямар эрхтэн системд өөрчлөлт гарсан, өвчилсөн, ямар заалтаар уг хоолыг өгөх гэж байгаа, хэрхэн бэлтгэх, ямар технологи ажиллагаа хэрэглэх, хэр хугацаагаар хэрэглэх, хоногийн хоолны найрлага, илчлэг, хэрэглэж болох ба хориглох хүнсний бүтээгдэхүүнийг тус тус мэдэж байх шаардлагатай байдаг.  Хоол эмчилгээний үндсэн шаардлага нь эдгэрэлтийн явцад сайнаар нөлөөлөх, өвчин цаашид даамжрах, архагшихаас сэргийлэх, эмийн болон эмчилгээний бусад аргын үр нөлөөг дэмжих, найрлагын тохироо, илчлэг чанар нь шаардлага хангасан байх, тухайн хямарсан эрхтэн системийг гамнах үйлчилгээтэй байх хэрэгтэй.

2008 онд Улаанбаатар хотын дүүрэг болон клиникийн эмнэлгүүдэд Эмчилгээний хоолны чанарт үнэлгээ хийн хоолны өдрийн төсөвт өөрчлөлт оруулсан байна.

2009 онд ДЭМБ-ын санхүүжилтээр НЭМҮТ-ийн ХСА нь эмчилгээний хоолны сургагч багшаар Улаанбаатар болон зүүн бүсийн 20 гаруй эмчийг  бэлтгэсэн.

Эмчилгээний хоолны чанар, үйлдвэрлэл, үйлчилгээг шинэ түвшинд гаргахад олон улсын эмчилгээний ангилал, үйлчилгээг нэвтрүүлэх нэн шаардлагатай байна. Олон улсад болон Япон улсад эмч, хоолзүйч, сувилагч, асрагч нар нь багаар ажиллаж эмчлүүлэгч нэг бүрийг сайн судалж хоолоор нь эмчилж байна. Маш нарын төлөвлөгөө, систем, стандартыг баримтлан ажиллаж байна.

Эмчлүүлэгчийн хооллолтын байдлыг үнэлэх, шим тэжээлийн бодисуудын дутал болон илүүдлийг оношлох, шим тэжээлийн бодисуудыг зохицуулах хэрэгцээг нөхөх, шим тэжээлийн бодисуудын хэрэглээг хянах болон үнэлгээ гэсэн 4 үе шаттай явцаас бүрддэг.

1.    Хүн амын дунд нийтлэг тохиолдож буй асуудал дээр үндэслэн хоол тэжээлийн байдлыг үнэн зөв тодорхойлохын тулд хооллолтын хэв маяг, хүнс болон хоолны нэр төрөл, хэрэглээ, шим тэжээлийн бодисуудын хэрэглээг үнэлсэн үнэлээ, биохими, эмнэлзүй болон антропометрийн хэмжилтийн үр дүнг нийтэд харгалзан үзэх ёстойгоос гадна хувь хүний өвчний түүх, эмчилгээ /эрүүл мэнд/ гэр бүлийн түүх, нийгмийн гарал, эмийн хэрэглээг сайн асууж мэдэх нь чухал гэж үздэг.

2.    Хоол тэжээлийн байдлыг тодорхойлсны үр дүнд  илэрсэн асуудал ба шинж тэмдэгт суурилан хамгийн оновчтой, хялбар хоол эмчилгээг боловсруулж, өвчтөнд санал болгоно..

3.    Эмчлүүлэгчийн одоогийн тулгарч буй асуудлын нөхцөл байдал, хамгийн яаралтай анхаарах ёстой асуудлыг нэгдүгээрт сонгоно.

4.    Тухайн үйлчлүүлэгчид хоол нь хэр үр дүн өгж байгаа, хэрэгцээт шим тэжээлийн бодисуудыг хангасан эсэх талаар байнга үнэлгээ дүгнэлтийг хийх хэрэгтэй.

Мөн өвчтөнд хоол, шим тэжээлийн бодисуудын талаар сургалт хийж идэж буй хоолны ач холбогдлын талаар ухууллага, нөлөөллийн арга хэмжээг маш сайн хийх хэрэгтэй.

Манай хүн амын зөв зохистой хооллолтын талаарх мэдлэг дутмагаас бусдыг даган дуурайж өөрт тохироогүй хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх тохиолдол их байдаг. Хэрэглэж буйхоол, хүнсний бүтээгдэхүүнээ сайн гэж идэх биш чухам юунд сайн болох зэрэг ач холбогдлыг сайтар ойлгож хэрэглэх нь чухал гэдгийг ойлгуулах шаардлагатай байна.

Бидний идэж буй хоол хүнсэнд маш олон төрлийн хорт бодис агуулагддаг боловч бид мэдэхгүй идсээр л байдаг. Мөн дэлхий дээр байгалийн гаралтай хоол хүнс гэж бараг үгүй болж байна. Хоол хүнсний аюулгүй байдалтай холбоотой маш олон өвчин эмгэг тэр дундаа эсийн замбараагүй өсөлт, эсийн мутацаас үүсэлтэй хавдар, төрөлхийн гажиг зэрэг өвчин, эмгэг ихээхэн үүсч байна.

Бидний идэх дуртай хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр “Е” гэсэн үсгээр эхэлсэн тоо байдаг нь ямар хорт бодис тухайн бүтээгдэхүүнд орсон байгааг гэрчилдэг ба сүүлийн жилүүдэд манай улсын зах зээл дээр импортоор маш олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн орж ирсэнтэй холбоотой энэ талын мэдлэгээ дээшлүүлэх шаардлага бий болоод байна.

Жишээ нь:

1.    Хоол боловсруулах тогтолцоонд хортой Е338, Е340

2.    Зүрх судасны өвчин Е250, Е150

3.    Арьсны харшил Е230, Е233

4.    Хортой Е102, Е122

5.    Сэжиг бүхий Е125, Е141

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


Эмчилгээний хоолны тухай  
Үзсэн: 7554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-24 13:01
Эмчилгээний хоол 14 тухай бна у

Бидэнтэй нэгдээрэй