Шууд Chart

Ухаалаг хот, эдийн засаг, боловсролын салбарт БНСУ-ын Пучон хоттой хамтран ажиллана

2025-08-25 13:48:15

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай БНСУ-ын Пучон хотын дарга Чо Ён-Ик болон Пучон хотын захиргааны албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНСУ-ын Пучон хот хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд эмнэлгийн болон яаралтай тусламжийн тогтолцоог нэмэгдүүлэх зорилгоор албан хаагчдыг чадавхжуулж, туршлага судална.

Ухаалаг хотыг хөгжүүлэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан хотын дэд бүтцийг хамтран хөгжүүлнэ.

Нийтийн тээвэр, байгаль орчин, гамшгийн менежмент зэрэг салбарт харилцан туршлага судалж, сургалт зохион байгуулна.

Аж ахуйн нэгжүүдийн зах зээлийг өргөтгөх зорилгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хамтын хөгжилд хувь нэмэр оруулахуйц бусад салбарт мөн хамтран ажиллах юм.


Ухаалаг хот, эдийн засаг, боловсролын салбарт БНСУ-ын Пучон хоттой хамтран ажиллана  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй