
Наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ /Хялгант тосгон, Зүүнбүрэн сум/, Туул Лүн сум орчимд усны түвшин өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Туул гол Алтанбулаг сум, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн түвшинг 5-35 см давсан хэвээр байна.
Маргааш буюу наймдугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 10 см, Туул гол Лүн сум орчимд 35 см орчим тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулав | ||
Үзсэн: 115 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.