Шууд Chart

“Евровишн 2018” тэмцээний бэлэг тэмдгийг Лиссабон хот хүлээж авлаа

2018-01-31 14:19:59

Украины нийслэл Киев хотын дарга Виталий Кличко "Евровишн 2018" Олон улсын дууны уралдааныг зохион байгуулахаар болсонтой нь холбогдуулан Португалийн Лиссабон хотын Фернандо Мединд тус тэмцээний бэлэг тэмдэг болох түлхүүрийг дамжуулан өгсөн байна.

Түлхүүрийг дамжуулан өгөх ёслолын үеэр Виталий Кличко, Үзэсгэлэнт хотоо болон авьяаслаг залуусаа дэлхий дахинд 2 дахь удаагаа харуулах боломжийг эдэлсэн нь бахархмаар зүйл хэмээн онцлоод, Украинд болсон арга хэмжээг зохион байгуулагчид болон оролцсон дуучид бүгд сэтгэл хангалуун үлдэж чадсан хэмээн мэдэгдсэн юм.

Мөн энэ бахдам амжилттай зохиогдсон алдартай наадмын шилжин явах түлхүүрийг Лиссабон хотод гардуулан өгч байгаадаа таатай байгаагаа илэрхийллээ.  Мөн Лиссабоны зохион байгуулагчдын ажилд амжилт хүсээд, "Евровишн 2018" тэмцээнийг үзэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.

Лиссабон хотод болох тэмцээний эхний хагас финалын тоглолт 5 дугаар сарын 8, 2 дахь хагас финалын тоглолт 5 дугаар сарын 10-нд, эцсийн шатны шалгаруулалт 12-нд болох юм байна. Одоогоор 40 гаруй улсын оролцогч оролцохоор бүртгүүлээд байна.





Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Евровишн 2018” тэмцээний бэлэг тэмдгийг Лиссабон хот хүлээж авлаа   
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй