
“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн наадам "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д өчигдөр эхэлсэн. Өнөөдөр үргэлжлэх юм. Наадамд үндэсний дээл хувцасаараа гоён өргөнөөр оролцохыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас уриаллаа.
"Улаанбаатарын өвлийн наадам" нь гадаад, дотоодын жуулчдад ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлоо сурталчлан таниулах, нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм.
Наадмын үеэр сур болон шагайн харваачид цэцээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Энэ жилээс “Улаанбаатарын өвлийн наадам” олон улсын наадам болон өргөжиж, БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэцээ сорин оролцож байна.
Наадмын үеэр урлагийн тоглолт, мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн, мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, регбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн болохоос гадна, сонирхогчдын хүрээнд цана, тэшүүр, снөүбоард, шатар, мөсөн хананд авиралтын тэмцээнүүд болох юм.
“Улаанбаатарын өвлийн наадам” үргэлжилж байна | ||
Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.