Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Г.Давааням: Саун массаж нэрийн дор насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байна

2018-02-06 13:23:32
Error loading player: No playable sources found

Цагдаагийн ерөнхий газраас нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан саун массажны 39 газрыг илрүүлсэн байна. Шалгалтын үеэр давхардсан тоогоор 42 удаа үзлэг зохион байгуулахад насанд хүрээгүй 6, насанд хүрсэн 145 эмэгтэйг бэлгийн мөлжлөгийн зорилгоор зохион байгуулалттай бусдад биеийг нь үнэлүүлж байсныг илрүүлжээ. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Давааням “Энэ хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж байсан 53 этгээдэд холбогдох шалгалтын ажиллагаа явуулж, 4 үйлдэлд торгуулийн арга хэмжээ, 4 үйлдэлд хэрэг бүртгэл нээж, 34 үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна” гэлээ.

Олонх тохиолдолд нь зөрчлийн хэрэг нээн шалгаж буй нь хуулийн өөрчлөлттэй холбоотой. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд “Биеэ үнэлэхэд бусдыг татан оруулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцдог байсан. Харин 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиас энэ заалтыг хасаж, Зөрчлийн тухай хуульд оруулсан нь гэмт этгээдэд ял завших боломж олгосон. Зөрчлийн тухай хуулиар биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан хүнийг 100 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан нь бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслах зогсооход хүндрэл учрууж байна" гэж ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Давааням ярилаа.

Саун массажны газрууд тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байна

Үүнээс шалтгаалж саун массажны газарт бусдын биеийг үнэлүүлэх, тэдгээрийг дагасан бусад гэмт хэрэгийн гаралт өсөх хандлагатай байна. Гэтэл энэ гэмт хэргийн үүр уурхай болсон саун массажны газрууд нь ямар нэг тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Аж ахуй нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн төрлийг зааж өгсөн ч, уг жагсаалтад саун массажны газрууд ороогүй. Энэ газруудтай холбоотой стандарт байдаг ч, бодит байдал дээр биелэлт, үйл ажиллагаанд нь хяналт тавих, хариуцлага тооцох субъект нь тодорхойгүй байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр саун массажны газруудад гэмт хэрэг зөрчил гарсан тохиолдолд шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авдаг. Харин үйл ажиллагааг нь зогсоох эрх хэмжээ байхгүй гэдгийг онцолж байна.

Бие үнэлэх болон бусдыг татан оруулах гэмт хэрэг саун массажны газраас гадна, караокед үйлдэгдэх, олон нийтийн газраас үйлчлүүлэгч олох, интернетэд байршуулсан зарын дагуу биеэ үнэлэх зэрэг олон хэлбэрээр илэрч байгаа. Иймээс насанд хүрээгүй охид болон эмэгтэйчүүдийг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох, татагдан орохоос сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Хэрэв биеэ үнэлэх болон бусдын биеийн үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон орлогыг хурааж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заасан байдаг.


Г.Давааням: Саун массаж нэрийн дор насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байна  
Үзсэн: 4422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-10 13:29
DYYDLAGAAR XNE80855877
Зочин [127.0.0.xxx] 2023-08-29 22:37
34DEESH ERTEI80955877
Зочин [127.0.0.xxx] 2023-08-14 13:03
S AWNA80955877
Аюуми [5.46.146.xxx] 2018-02-07 02:26
Сайн ажилжээ.цаашдынх нь ажилд амжилт хүсье.
anu [59.153.114.xxx] 2018-02-06 18:26
Tsagdaa nar iursduu orj usaldag... ariig ni daadag ni unen. Iim bhd hezee ch arilahgui
anu [59.153.114.xxx] 2018-02-06 18:26
Tsagdaa nar iursduu orj usaldag... ariig ni daadag ni unen. Iim bhd hezee ch arilahgui
1000 [202.72.242.xxx] 2018-02-06 15:29
1000
Зочин [66.181.161.xxx] 2018-02-06 15:23
Neg l ih yrisan humuus tsaana ni tsadaa nar bdg sh dee hariutslgatai helchii

Бидэнтэй нэгдээрэй