
Хоёрдугаар сарын 8-ны энэ өдөр Монголын түүхэнд юу, юу болж өнгөрсөн тухай мэдээллийг хүргэе.
-Өнөөдөр хөдөлмөр хамгааллын ажилтны өдөр. Манай улсад “Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын ажилтны өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг.
-1895 оны хоёрдугаар сарын 8-ны энэ өдөр маршал Чойбалсан Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон мэндэлжээ. Түүний жинхэнэ нэрийг Дугар гэдэг байжээ. Харин түүхэнд Чойбалсан гэдэг хийдэд шавилан сууж байхдаа авсан номын нэрээрээ мөнхрөн үлдсэн юм.
-1953 оны хоёрдугаар сарын 8-ны энэ өдөр Зөвлөлт-Монголын Засгийн газрын хооронд Улаанбаатар хотоос Замын-Үүд хүртэлх төмөр замыг барьж байгуулах хэлэлцээрийг хийжээ. Хэлэлцээрийн үр дүнд манай улс 700 гаруй км урт төмөр замтай болсон юм.
Энэ өдөр Монголын түүхэнд... | ||
Үзсэн: 1163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.