
Өнгөрсөн шөнө Увс, Завхан, Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар 3 мм цас оржээ. Үүний улмаас цасны зузаан 1-4 см-ээр нэмэгдсэн байна. Цаашдаа энэ сард орох хур тунадасны хэмжээ ямар байх талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга н.Оюунжаргалаас "Хурд" агентлагийн сэтгүүлч тодруулжээ.
Цаг агаарын өнөөдрийн төлөв байдлаар төвийн болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр 16-18 м/с хүрч ширүүсэх юм байна. Энэ байдал маргааш мөн үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээг дуулгая.
Цасны зузаан 1-4 см нэмэгдсэн байна | ||
Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.